Цонхны дулаан алдагдал
2017/01/31Маш үнэтэй хэрнээ үнэгүй зөвлөгөө
2017/12/10[vc_row][vc_column][vc_column_text]Та хэрвээ хувийн амины орон сууц барихаар судалж байсан бол “Байшин амьсгалах ёстой” гэсэн үгийг олон удаа сонссон байх. Дулаалгын материалууд сонирхож үзсэн бол бүүр их сонссон байх ёстой. Энэ юу гэсэн үг болох талаар бодож үзэцгээе.
Энэ бол байшин дотор байгаа агаар гадагшлах, гадаа байгаа агаар гэр лүү орох ёстой гэсэн үг. Та гэртээ амьгалж байгаа агаараа разеткнийхаа нүхээр авдаг гэж боддоггүй биз дээ. Та хаалгаараа орж гарахад, гадаа сайхан байхад цонхоо онгойлгож, кондишн, агааржуулагч ажиллуулах гэх мэт аргаар гэр бүлийнхээ хэрэгцээт цэвэр агаарыг гэртээ оруулж, харин таны биенээс ялгарсан, амьгалаад гаргасан чийгтэй агаарыг гэрээсээ гаргаж байдаг.
Шилэн хөвөн болон чулуун хөвөн үйлдвэрлэгчид дулаалгын амьсгалдаг материал сонгохыг санал болгодог. Учир нь чийгтэй агаар чулуун хөвөн, шилэн хөвөнд очоод чийгээ шингээдэг. Энэ нь таны дулаалгын материал уур, чийгийг өөртөө шингээж авч байна гэсэн үг. Үүнийгээ та эргээд хатаахын тулд гэрээ дулаацуулсан агаараар хатаах хэрэгтэй болдог.
Та хэрвээ амьсгалдаг гэх дээрх хямд үнэтэй дулаалгын материалийг сонговол “ханаараа” агаараа гаргаж, гаднаас агаарыг “ханаараа” оруулах болно. Өвлийн улиралд та паар, зуухаараа халаасан агаараа ханаараа гаргаж, хүйтэн агаарыг ханаараа оруулна аа гэсэн үг. Харин зундаа сэрүүн агаараа гадагш алдаж, халуун агаарыг гэртээ ханаараа оруулна. Энэ агаар сэлгэлтээр та ус чийг шингээдэг дулаалгын материалаа хатааж байна аа гэсэн үг. Бидэнд хамгийн ойр жишээ бол Монгол гэр. Гэрийн эсгий яг энэ зарчмаар ажиллаж эсгийг хатаадаг юм. Гэтэл Монгол гэрийн дулаан алдагдал маш их байдгийг та бид мэднэ. Орой галлаад өглөө хүйтэн байдаг. Орой ажлаасаа ирэхэд бас хүйтэн болсон байдаг. Тиймээс л бид эсгийг байшингийн дулаалганд хэрэглэдэггүй.
Эсгийн дээгүүр агаар нэвтрүүлэхгүй материалаар хучвал та хайран эсгийгээ илжрүүлнэ гэсэн үг. Тиймээс л бид бирзент ашигладаг шүү дээ. Эсвэл хавар намартаа хана туургаа хатаадаг.
Гэтэл та буулгаж хатааж, нимгэлж зузаалж болохгүй байшин барьж, түүнийгээ сайн дулаалж тав тухтай өвөлжих гэж байгаа шүү дээ. Амьсгалдаг дулаалгын материалаар дулаалж, түүнийгээ хатаахын тулд түлээ нүүрс тогондоо зарцуулж байгаа мөнгөө ханаараа гаргасаар байх ёстой гэж үү.
Таны байшин амьсгалах ёстой. Гэхдээ ханандаа хийсэн чийг шингээдэг дулаалгын материалаар биш.
Та, таны гэр бүлийнхэн цэвэр агаараар амьсгалж, чийгтэй бохирдсон агаар байшингаас гарах ёстой юм. Гэхдээ агаар сэлгэлтийг ханаараа биш, агааржуулалтын системээр авах ёстой.
Хана, шал, дээвэр бүгд хөгц мөөгөнцөр ургадгүй, галд тэсвэртэй, агаар алдагдуулдаггүй дулаалгын материалаар битүүмжлэгдэх ёстой юм шүү. Ингэснээр та жил бүр ихээхэн хэмжээний мөнгө хэмнэж, дулаан амьдарна. Хотынхоо утааг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Манай компани сүүлийн 10 жил Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон ХАОС-ны шийдэл гаргах гэж ажиллаасаар ирсэн. Үүний хүрээнд дулаан алдагдлын шинжилгээг хийж эхэлсэн билээ. Та байшингаа таамгаараа дулаалахаас өмнө заавал мэргэжлийн, туршлагатай байгууллагаар дулаан алдагдлаа хэмжүүлээрэй. Манай дулаан алдагдлын шинжилгээгээр та байшингийнхаа бүхий л дулаан алдагдаж буй хэсгийг олж мэдэн түүнийгээ дулаалах маш үнэтэй зөвлөгөөнүүдийг авах болно.
Дулаан алдагдалгүй байшинд амьдарцгаая. Дулаан алдагдлыг мэргэжлийнхэнд даатга.
Гэрчулуу Констракшн[/vc_column_text][/vc_column][/vc_row]
1 Comment
хэрэгтэй мэдээлэл оруулж байгаад баярлалаа. амжилт хүсье