Шүршдэг хөөсөн дулаалга
Бид дулаалгын ажлыг дулаан алдагдлын шинжилгээтэй, баталгаат хугацаатай
мэргэжлийн түвшинд
хийдэг.

Бид задгай бүтэцтэй зөөлөн, битүү бүтэцтэй хатуу, хананы завсраар шахах injection хөөсөөр дулаалгын бүх асуудлыг шийдэж байна.

Задгай бүтэцтэй
зөөлөн хөөс

Задгай бүтэцтэй зөөлөн хөөсөн дулаалга нь даац авахгүй хана, дээврийн дулаалганд зориулагдсан ба аливаа барилгын хөдөлгөөнд хананаас ховхрохгүй, хагарахгүй давуу талтай.

Зөөлөн хөөс нь амьсгалдаг учир модон болон төмөр барилгыг хөгцөрч, зэврэх аюулаас хамгаалдаг.

Канад каркас, дүнзэн байшин, А нуруун дээвэрт төгс зохицох дулаалга юм.

  • Модон барилгыг бандаж хөгцөрөхөөс сэргийлнэ
  • Хөөлт сайтай учир бүх нүх сүвийг бөглөнө
  • Зөөлөн учир хагарч, ховхрох аюулгүй

Битүү бүтэцтэй
хатуу хөөс

Битүү бүтэцтэй хатуу хөөс нь хана, дээвэр, шал, суурь гэх мэт бүхий л хэсэгт хэрэглэж болох ба барилгын хийцлэл даацаас шалтгаалан өөр нягттайг хэрэглэж болдог.

Бид европийн орнуудад хэрэглэгддэг усан суурьтай, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эко түүхий эдээр дулаалгын ажлыг чанартай хийж гүйцэтгэдэг.

  • Гадаргууд шууд наалддаг учир ямар ч гадаргууд шүршиж болно
  • Зай залгаасгүй, дулааны гүүр үүсгэхгүй
  • Цан цохилт, хугарлын цэгийг барилгын гадна талд шилжүүлнэ

Хананы завсраар шахах
injection хөөс

Ханын гадна талыг задалж нээх боломжгүй баригдсан барилгад хоосон хөндийг дүүргэж дулаалж болдог. Жишээ нь чулуун фасадтай барилгын чулууг хуулалгүй силиконон залгаанд нүх гаргаж завсраар шахаж дулаалдаг.

Чулуу, тоосгыг задалж ахин дахин зардал гаргахгүйгээр дулаалах боломжтой юм.

  • Чулуу, тоосгыг буулгаж дахин хийх нэмэлт зардал гарахгүй
  • Хананы дундах хөндий зайг дүүртэл хөөс шахаж маш хурдан дулаална
  • Сийгэлт, цанталт бүрэн зогсож тав тухтай, хэмнэлттэй амьдрах боломжтой болно

Байшингаа хэрхэн дулаалахаа шийдэж чадахгүй байна уу?

Манай мэргэжилтэн таны барилгыг газар дээр нь үзэж хэрхэн дулаалах нь зөв бэ гэдгийг шийдэж өгнө. Бидний 15+ жилийн туршлага таны шийдэхэд хүндрэлтэй байгаа толгой өвтгөсөн асуудлыг хормын дотор шийдэж чадна. Доор дарж үнэгүй зөвлөгөө аваарай.

Gerchuluu Catalogue

Зурган дээр дарж манай компанийн танилцуулгатай танилцаарай.

Бидний хийж гүйцэтгэсэн
АЖЛЫН ЗУРГУУД

Шүршдэг хөөсний үнэ

Зөөлөн хөөс /1м2/
₮75,000
  • 10см зузаан
  • Дулаан дуу зэрэг тусгаарлана
  • Амьсгалдаг учир модон, төмөр барилгад тохиромжтой
  • Усан суурьтай эко бүтээгдэхүүн
Хатуу хөөс /1м2/
₮58,000
₮69,000
  • 5см зузаан
  • Дулаан дуу зэрэг тусгаарлана
  • 5см зузаантай шүршдэг хөөс нь 64-ийн тоосгон ханатай тэнцүү дулаан тусгаарлана
  • Даац авах талбайд тохиромжтой
  • Усан суурьтай эко бүтээгдэхүүн
Шахдаг injection хөөс /1м3/
₮690,000
  • Хананы хөндийтэй ижил зузаантай болно
  • Фасадыг буулгаж дахин хийхгүй шууд хөндий зайг дүүргэж дулаална
  • Нэмэлт ажил, нэмэлт зардал гарахгүй хугацаа хэмнэнэ
  • Усан суурьтай эко бүтээгдэхүүн

Дулаалгын бизнес
эхлэх гэж байна уу?

Бид өөрсдийн 15+ жилийн туршлага дээрээ үндэслэн шүршдэг хөөсөн дулаалгын сургалт, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа, сервис үйлчилгээг санал болгодог.