Дулаан алдагдлын шинжилгээ
Дулаан алдагдал нь
таны дулаандаа зарцуулж байгаа
мөнгийг шууд гадагш нь урсгаж байдаг.

Барилгын хаших хийцийн бүхий л дулаан алдаж байгаа хэсгийг мэдэж авна.

Шинжилгээний үр ашиг

Хана, шал, дээвэр, цонх, хаалга зэрэг бүх хэсгийн дулаан алдагдлыг эрэмбэлж харснаар та хэрхэн дулаалах арга замаа зөв олох юм. Ингэснээр таамгаар олон янзын дулаалгын арга хэрэглэж илүү мөнгө зарлагадахгүй.

  • Олон янзаар дулаалж цаг хугацаа алдахгүй
  • Буруу газраа дулаалга хийж илүү зардал гарахгүй
  • Барилгын хаших хийцийн бүхий л дулаан алдаж байгаа хэсгийг мэдэж авна

Дулаалгыг өмнө нь зөв хийсэн эсэх?

  • Цонх хаалганы амлагаа зөв хийгдсэн эсэх
  • Хана таазны дулаалга бүрэн дүүрэн, зай завсаргүй хийгдсэн эсэх
  • Дээвэр хананы дулаалгын уулзвар, шал хананы дулаалгын уулзвар нийлсэн эсэх
  • Хангалттай хэмжээний дулаалга хийгдсэн эсэх
  • Бүхий л дулаан алдагдлыг онол, практик хослуулан илрүүлж өгөх болно

Халаалт зөв хийгдсэн эсэх?

Төвийн шугам, нам даралтын зуух, цахилгаан бойлер, радиатор, шалны халаалтын хүчин чадлын тооцоо, зөв суурилуулсан эсэх, үйл ажиллагааны доголдлыг илрүүлнэ.

  • Халаалтаа зөв шийдсэн эсэх
  • Таны халаалтын систем гүйцэд ажиллаж байгаа эсэх
  • Хэрхэн илүү үр ашигтай ажиллуулах, хэрхэн эрчим хүчээ хэмнэж болох зэрэг зөвлөгөөг авч, түүнийг найдвартай шийдэж өгөх байгууллагуудтай холбож өгнө.

Агааржуулалт зөв шийдэгдсэн эсэх?

Байшингийн агаарын чийгшлийг хэмжүүлж, цан цохих эрсдлийг илрүүлж, агааржуулалтын системээ хэрхэн шийдэхийг мэдэж авна.

Агаарын чийгшил нь байшингийн мэдрэгдэх температурт нөлөөлдөг. Мөн чийгшил ихтэй, дулаан алдагдал ихтэй үед уур цан цохиж, барилгын хийцийг эвдсээр байдаг. Хананы цаана хөгц ургасан, чийгшил өндөртэй байшин нь хүний эрүүл мэндийг нууцаар хохироож байдаг. Үүнийг ч мөн адил таньд хэрхэн шийдэх зөвлөгөөг өгнө.

Дулаан алдагдал ер нь хэр түвшинд байна вэ?

Байшингийнхаа дулааны урсгалыг 24 цагийн турш гадаах температуртай харьцуулж харна.

Дулаан алдагдал нь таны дулаандаа зарцуулж байгаа мөнгийг шууд гадагш нь урсгаж байдаг. Тиймээс та цахилгаанаар, нүүрсээр, газаар юугаар ч байшингаа халааж болно. Гэхдээ байшин тань дулаан алдагдалгүй бол бүх зардал буурах болно. 

24 цагийн температураа гадаах температуртай харьцуулснаар таны байшингийн дулаан алдагдал ямар түвшинд байгааг мэдэх болно.

Мэргэжлийн ба туршлагатай хамт олон

Байшингаа хэрхэн хямд төсөр, стандарт нормын дагуу, найдвартай дулаан болгож болох зөвлөгөөг 15+ жилийн туршлагатай мэргэжилтнүүдээс авна.

Манай компанийн мэргэжилтнүүд барилгын салбарт 8-20 жил ажилласан туршлагатай хамт олон.

Бүх зөвлөгөөг амьдралд туршигдсан, өмнө нь амжилттай шийдсэн туршлагаасаа хуваалцах болно.