Шүршдэг хөөс гэж юу вэ?
Отто Байер 1937 онд анх полиуретаныг гарган авч байжээ.

Шилэн утас, уян хөөс, PU үйлдвэрлэхэд чиглэсэн анхны ажлыг Дэлхийн 2-р дайны үед агаарын хөлгийн бүрээс болгон хязгаарлагдмал хэмжээгээр хэрэглэж байжээ.

Хамгийн хурдан дулаалга

    Полиуретан хөөс нь полиол болон изоцианатын эксотерм урвалын дүнд гаргаж авдаг битүү, задгай бүтэцтэй дулаалга юм. Тусгай тоног төхөөрөмжөөр 2 бодисыг хольж шууд барилгын талбай дээр шахаж хэрэглэнэ. Урвалын эцэст хөөс нь 3-5 секундэнд биежиж хатуурдаг.  Шүршигч буугаар хэдэн давхар шүршиж хэрэглэнэ. Хавтгай, налуу дээвэр, тааз, хана, шал зэрэг бүхий л хаших хийцэд шууд наалдана.

Полиуретан цавуу

      Полиуретаныг анх дэлхийн 2-р дайны үед онгоц, танк зэрэг хүнд механизмуудад ашиглаж байсан бөгөөд наалдах чадвар буюу тогтоц сайтай, механик гэмтэл болон ус чийгэнд тэсвэртэй байжээ. Дайны үеээр ийнхүү хэрэглэж байсан нь полиуретаны хөгжилд их дэвшил авч ирэн 1952 он гэхэд үйлдвэрлэлд гаргаж түүнээс хойш үйлдвэрлэл нь тасралтгүй өсчээ.

  • Цавуу шиг наалдац, тогтоц сайтай
  • Ус чийгэнд тэвсэртэй
  • Олон жилийн насжилттай

Усан суурьтай эко хөөс

      Монгол улсын их хурал 2022 оны 1-р сард "Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол"-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хятад улсаас Фреон суурьтай байгаль орчинд хортой нөлөөтэй шүршдэг хөөс ихээр орж ирж байгааг 2024-2029 онд царцаах даалгавар авсан байна. Тиймээ манай компани урсан суурьтай эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эко хөөсийг Европоос импортлон үйлчилгээ үзүүлдэг.

  • Усан суурьтай эко хөөс
  • Хүний эрүүл мэндэд хоргүй
  • GWP /дэлхийн дулаарлын боломж/ =0
  • ODP /озоны давхаргын задралын харьцангуй хэмжээ/ =0

Насжилт өндөр

      Шүршдэг хөөсөн дулаалга нь уламжлалт дулаалгын материал болох шилэн хөвөн, чулуун хөвөн, хөөсөнцөр эсвэл сул дүүргэгч перлит зэрэг бүтээгдэхүүнээс ялгаатай нь цаг хугацааны явцад суулт өгч зай завсар гарахгүй, чийг авч дулаалгын чанараа алддаггүй, дулаан хадгалах чадвар өндөр хэвээрээ буюу 5 см зузаантай шүршдэг хөөс нь 64-ийн тоосгон ханатай ижил дулаан хадгалах чадвартай байдаг.

  • 50+ жилийн насжилттай
  • Барилгын өөрийн насжилттай ижил хугацаанд үүргээ гүйцэтгэнэ
  • Ахин дахин дулаалж нэмэлт зардал гарахгүй насан туршийн хэмнэлтийг мэдрүүлнэ

Сансарт гарсан дулаалга

      Полиуретан хөөс нь барилгын салбарт, ялангуяа дулаан тусгаарлагчийн үүргээр ихэвчлэн ашиглагддаг. Гэхдээ суудлын дэр, гудас, кофены аяга, мөсөн хайрцаг, гутлын ул, угаалгын порлон, спортын талбай, худалдааны дээврийн систем гэх мэт хэрэглээ нь маш өргөн болж байна. Түүний дулаалгын шинж чанар нь маш үр дүнтэй тул Америкийн сансрын хөлгийн гаднах түлшний саванд ашигласан.

  • Таны амьдралдаа хэрэглэж буй бүх зүйлд полиуретан хөөс ашиглагдаж байна
  • Судалгаа хөгжүүлэлт маш эрчимтэй явагдаж байгаа бүтээгдэхүүн
  • Монголын цаг агаарт хамгийн тохирсон дулаалга

Усан суурьтай эко шүршдэг хөөс

      Шүршдэг хөөсөн дулаалга гэж нэрлэгддэг энэхүү гайхамшигт бүтээгдэхүүнээр та урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр гэр орноо илүү тохь тухтай болгож чадах юм. Усан суурьтай түүхий эдийг анх 1987 оноос Канад улсад зах зээлд нэвтрүүлж эхэлсэн ба
- Хүний эрүүл мэндэд хоргүй
- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй
- Удаан эдэлгээтэй
- Галд тэсвэртэй зэрэг давуу талаараа зах зээлд тэргүүлэгч дулаалгын материал болж чадсан юм. Полиуретан шүршдэг хөөсөн дулаалга нь маш үр дүнтэй агаарын битүүмжлэл болдог ба дээвэр, хана, шалны дулаан алдагдалд битүүмжлэлийг сайн үүсгэдэг дулаалгын хамгийн өндөр стандартад нийцсэн дулаалгын төгс шийдэл юм.

Полиуретан шүршдэг хөөс
VS Шилэн/чулуун хөвөн

Дэлхий даяараа хүний амьсгалын замд хортой нөлөө үзүүлдэг (шилэн/чулуун хөвөн), гал дэмждэг (EPS хөөс), дулаан тусгаарлалт муу бүхий л дулаалгын материалуудаас татгалзаж байна. Полиуретан хөөс дулаан тусгаарлалт хамгийн өндөр, гал дэмждэггүй, хүний биед хор нөлөө үзүүлдэггүй нь туршилтаар тогтоогдсон учир Европын орнуудад полиуретанаар дулаалсан, дулаан алдагдалгүй байшинд мөнгөн дэмжлэг үзүүлэх хүртэл шийдвэр гаргасаар байгаа юм. Учир нь дулаан алдагдалгүй байшин нь агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний зардлыг хэмнэх, цахилгааны зардлыг бууруулах, дэд бүтцийг хялбараар шийдэх макро эдийн засгийн олон талын ач холбогдолтой.

Полиуретан шүршдэг хөөс маш олон талаараа давуу болохыг доорх хүснэгтээс харна уу.

Бүтээгдэхүүний шинж чанар Шилэн/чулуун хөвөн Полиуретан шүршдэг хөөс
Хэрхэн дулаан тусгаарладаг Чулууг бичил мяндсан хэлбэртэй болгож, хөвөн шиг бөөгнөрүүлснээр агаарыг дотроо хадгалдаг. Энэ нь дулаан дамжуулалтыг удаашруулна. Уур ус тусгаарлагч тавих шаардлагатай. Битүү бүтэцтэй, задгай бүтэцтэй 2 төрөл байдаг. Задгай бүтэцтэй хөөс нь дулаан, агаар дамжуулалтыг зогсоох, битүү бүтэцтэй хөөс нь агаар, чийг, дулаан дамжуулалтыг зогсооно.
Нягт 60 – 120 (кг/м3) 10-50 (кг/м3)
Барилгын даацад үзүүлэх нөлөө Нягт ихтэй хүнд. Суулт өгч зай завсар гарна. Хөнгөн. Гадаргууд наалддаг учир даацыг нэмэгдүүлнэ.
Дулаан дамжуулалт К (Вт/мС) 0.033 – 0.050 0.022 (2-3 дахин бага)
Дулаан гадагшлуулахгүй байх коэффициент R 5см (м2С/Вт) 1.136 2.273 (2-3 дахин илүү)
R=2.3 байх зузаан (см) 10.1 5.0
1мкв/5см үнэ 10,000 – 15,125 25,000
Ижил дулаан тусгаарлалттай болох үнэ R=2.3 20,000 – 38,000 25,000
Суурилуулах үнэ Суурилуулах үнэ ороогүй /Суурилуулах үнэ 1квм нь 10,000-аас эхэлдэг/ Тээвэрлэх, шүрших бүх үнэ орсон /Нэмэлт зардал гарахгүй/
Суурилуулах хугацаа Удаан, олон хүн хүч шаардлагатай Их хэмжээний талбайг 1 өдөрт шахах боломжтой
Нэмэлт зардал Овор ихтэй учир тээврийн зардал өндөр. Суурилуулах туршлагатай ажилтан шаардлагатай. Уур ус тусгаарлагч, тэлэгч, тогтоогч, ам дарж зөрүүлэх шаардлагатай. Ямар ч нэмэлт зардал гарахгүй
Агаарын битүүмжлэл Байхгүй Огт агаар, чийг нэвтрүүлэхгүй
Угсралт, суурилуулалт Хавтан хэлбэрээр хананд тогтооно Мэргэжилтнээр шүршүүлнэ
Галын аюул Гал дэмжихгүй Гал дэмжихгүй
Маш их хүйтэнд Хүйтрэх тусам дулаан дамжуулалт ихэснэ Дулаан дамжуулалт өөрчлөгдөхгүй
Насжилт 10-25 жил, үргэлж хуурай нөхцөлд +80 жил
Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдал Хуучрах тусам дулаан дамжуулалт ихэснэ. Ялангуяа чийг авах, нар салхинд удах тусам. Мөн доош суух, зай завсар гарах эрсдэлтэй Шүршдэг полиуретан хөөс нь шууд гадаргууд бүрэн наалддаг учир хэлбэр хэмжээ, дулаан тусгаарлалтаа ямар ч нөхцөлд алдахгүй
Давуу талууд – Хямд – Агаарын урсгал зогсоно
– Чийг, уур, цан цохихгүй.Мөөгөнцөр ургахгүй
- Хортон шавьж үүрлэхгүй
– Барилгын хийцийн даацыг нэмэгдүүлнэ
– Насан туршийн, суулт, чанар алдалт байхгүй
– Тоос шороо, агаарын бохирдлыг нэвтрүүлэхгүй
– Халаалт, агааржуулалт, кондишний шаардагдах хэмжээ багасна

Дулаалгын бизнес
эхлэх гэж байна уу?

Бид өөрсдийн 15+ жилийн туршлага дээрээ үндэслэн шүршдэг хөөсөн дулаалгын сургалт, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа, сервис үйлчилгээг санал болгодог.