Маш үнэтэй хэрнээ үнэгүй зөвлөгөө
2017/12/10Байшингийхаа дулаан алдагдлыг хэрхэн өөрсдөө хэмжиж тодорхойлох вэ?
2018/12/29[vc_row][vc_column][dt_fancy_image image_id=”2074″ width=”300″ border_radius=”3px” align=”left” animation=”pulse” css=”.vc_custom_1544887846838{padding-top: 0px !important;padding-right: 20px !important;padding-bottom: 5px !important;padding-left: 0px !important;}”][vc_column_text]Намайг хүүхэд байхад байгал дэлхий маань ямар ч сайхан, хүн зон нь ямар ч хүнлэг байсан юм бэ гэж надад хааяа бодогддог юм. Бямба гарагт бороо ороход хөгшчүүл бямбын бороо бямбадаа гэж хэлэхэд яг л долоо хоног бороо шивэрч бямба гарагтаа л тэнгэр цэлмэдэгсэн. Долоо хоногоо байг гэхэд ядаж л 1 өдөр хүүхэд насны минь шиврээ бороо одоо орохоо больж. Өнгөрсөн жил усны жаран эхэлж байгаа гэж зурхайчдыг бичиж эхлэхэд нэг их тоогоогүй өнгөрсөн юм. Харин өнгөрөгч 17 оны өвөл хүүхэд насанд минь болдог байсан час хийсэн, хацар хайрсан хүйтэн өвөл боллоо. Ес ч эхэлсэн хүйтэн ч чангарсан.[/vc_column_text][vc_column_text]Энэ хүйтэнтэй зэрэгцэн хувийнх битгий хэл төвийн дулаантай зарим газрууд хүртэл байр оффис нь хүйтэн болсныг дуу авалцан утасдаж эхлэв. Баригдаад 5-6 жил болсон барилгууд хүртэл урьд нь зүгээр байснаа энэ жил ийм хүйтэн болчихлоо гэж цөхрөнгөө барсан царайтай угтах үйлчлүүлэгчдээ харахад олон жил барилга барихдаа ямар ч дулаан алдагдалгүй байшин барих гэж зүтгэсэн энэ их ажил минь ямар их ач холбогдолтой болохыг ойлгож өөртөө итгэх итгэлийг минь баталгаажуулж өглөө.[/vc_column_text][vc_column_text]Энэ өвөл өдөртөө -20 доош, шөнөдөө -30 доош 20-иод хоноход л муу дулаалгатай байшингуудын тар нь танигдсан гэхэд болно. 2 найзынхаа шахалтаар өнгөрсөн жил 12 сарын эхээр бичсэн нийтлэлд маань дурдагдсан дулаан дамжуулах гүүрнүүд нь нүдэнд харагдахгүй хэсэг нь хэт улаан туяаны багажаар цэнхэртэн харагдаж, ил харагдаж байгаа нь мөстөж цантан, хөгц мөөгөнцөр ургасан байлаа.[/vc_column_text][dt_fancy_image image_id=”2075″ width=”” height=”150″ border_radius=”3px” align=”left”][dt_fancy_image image_id=”2076″ width=”” height=”150″ border_radius=”3px” align=”left”][dt_fancy_image image_id=”2077″ width=”” height=”150″ border_radius=”3px” align=”left”][vc_empty_space height=”10px”][vc_column_text]Бүгд хасах градус руу орсон байв. Энэ юу гэсэн үг вэ гэвэл цахилгаан дулаандаа зарцуулж байгаа таны мөнгө шал дэмий урсаж байнаа гэсэн үг. 4-5 байгуулагын дулаан алдагдлыг -20 градусд полиуретан хөөс шахаж зогсоов. Үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай нэгэн өвлийг давлаа. Ялангуяа үйлчилгээний газрууд тав тух алдсан өвөл. Чулуун хөвөн, хөөсөнцөр дулаалгатай олон барилгууд гүйцэтгэгчийн хариуцлагагүй ажиллагаанаас шалтгаалсан дулааны гүүр гаргасан олон барилга байна. Энэ бүх дулаалгыг би барилгадаа ашиглаж байсан. Одоо ч зарим шаардлагатай тохиолдолд ашигладаг. Гэхдээ л полиуретан хөөсөн дулаалга монголын нөхцөлд үнэхээр шилдэг нь юм гэдгийг би практикт хэрэглэж ирсэн туршлагаасаа үндэслэн та бүхэнд санал болгож байгаа юм.[/vc_column_text][dt_fancy_image image_id=”2082″ border_radius=”3px” image_decoration=”shadow” shadow_h_length=”3px” shadow_v_length=”3px” shadow_blur_radius=”3px” shadow_spread=”3px” shadow_color=”rgba(0,0,0,0.6)” css=”.vc_custom_1544889293760{padding-bottom: 20px !important;}”][vc_column_text]Гал дэмждэггүй, ямар ч гадаргууд барьцалдах чадвартай, ямар ч завсаргүй үргэлжилсэн дулаалга.[/vc_column_text][vc_column_text]Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг өртгийг бууруулах тал дээр бид анхааран түншүүдтэйгээ зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр хичээж байна. Гэвч өндөр өртөгтэй түүхий эдээс шалтгаалж өртөг өндөртэй л байна.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Пассив хаус гэж сүүлийн үед яригдах болсон байшингийн талаар ерөнхий ойлголтыг таньд хүргэе. Энэ байшин маань өвлийн цагт нарны гэрлээс ямарч мөнгө төлөхгүйгээр байшин, хэрэглээний усаа халааж, дулаанаа гадагшаа алддаггүй байшинг л хэлээд байгаа юм. Цонх, хаалганууд бүгд дулаан алдагдахгүй. Өвөл нар доошилж, зун нь дээшилдэг үзэгдлийг ашиглан зун сэрүүн, өвөл дулаанд мөнгө төлөхгүй зөвхөн хүссэн хэмдээ хүртэл халаах нэмэгдэл цахилгааны үнийг л та төлнө. Уулын энгэр газар та хувийн орон сууцаа баривал та үнэгүй дулааныг өдөрт удаан хугацаагаар ашиглана гэсэн үг юм. Дээр нь мэдээж газрын гүний дулааныг нэмбэл бүрэн пассив хаус болно гэсэн үг. Хөгжингүй улсууд сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулалтыг хийж байна. Ямарч дулаан алдагдалгүй байшин гэдэг маань маш сайн агааржуулалттай байх шаардлагатай. Доторх амьсгалсан агаарыг гадагшлуулж цэвэр агаараар гаднаас байнга сэлгэж байх шаардлагатай. Энэ л та болон танай гэр бүлийн эрүүл амьдралын үндэс юм. Чийг ихтэй, хүйтэн, мөөгөнцөр ургасан гэх мэт асуудлууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Монгол Каркас технологи маань пассив хаус дээр үндэслэсэн, Монголын уур амьсгал, нөхцөлд хамгийн тохирох АОС-ны хийцлэл юм.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][dt_fancy_image image_id=”1218″ width=”400″ border_radius=”3px” align=”left” image_decoration=”shadow” shadow_v_length=”3px” shadow_blur_radius=”3px” shadow_spread=”3px” shadow_color=”rgba(0,0,0,0.6)” css=”.vc_custom_1521601339062{padding-top: 5px !important;padding-right: 20px !important;padding-bottom: 5px !important;}”][vc_column_text]Мөн бид өөрсдийн барилгадаа интернетээр цахилгаан төхөөрөмжүүдээ удирдах боломжтой, аюулгүй ухаалаг системийг суулгахаар ажиллаж байна. Гэхдээ өндөр үнэтэй биш байхаар шийдлийг гаргаж байна. Эзэнтэй эзэнгүй ямар ч тохиолдолд та хүссэн үедээ дулаанаа нэмж, очихоосоо 1-2 цагийн өмнө байшингаа халааж, хулгайч, гал, усны дохиолол таны байшинг хамгаалах болно. Та өглөө босоод гар утаснаасаа хөшгөө онгойлгож, оройд ядарч ирээд буйдан дээрээ хэвтэж байхдаа л хөшгөө хааж, гэрлээ бүдэгрүүлээд, зурагтаа үзэх болно. Үүнийг харуулах зорилгоор бид жижиг макет хийж зарим системийг бодитоор харуулахаар бэлдсэн байгаа. Та манай оффис болон үзэсгэлэнгийн танхимаас ирж сонирхоорой.[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Энэ бүхний эцэст та бүхэнд байшингийнхаа дулаалганд гар таталгүй хандаж, дулаахан тухлаг, ухаалаг байшинтайгаар 2018 оны өвөл нүүр бардам уулзах ерөөл тавин энэхүү нийтлэлээ жаргаая.[/vc_column_text][vc_column_text]
[dt_tooltip title=”Таны мөрөөдлийг чанараар тамгална.”]Бидний уриа[/dt_tooltip]
Гэрчулуу Констракшн компанийн захирал Т.Отгонтөмөр
[/vc_column_text][/vc_column][/vc_row]