Байшингийхаа дулаан алдагдлыг хэрхэн өөрсдөө хэмжиж тодорхойлох вэ?
2018/12/29[Шүршдэг полиуретан хөөс] ба [чулуун хөвөн, шилэн хөвөн, эрдэст хөвөн]
”БОДИТ БАЙДАЛ БА ЭНДҮҮРЭЛ”
Сүүлийн үед полиуретан шүршдэг хөөсний талаар буруу ойлголт төрүүлэхүйц олон мэдээлэл цацагдаж, дулаалгын материал сонголтонд буруугаар нөлөөлж байгаа учир дулаалгын материалуудын талаар мэдээллийг мэргэжлийн талаас нь бодитоор тайлбарлаж, эндүүрлийг арилгах үүднээс ээлжит нийтлэлээрээ та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
ЭНДҮҮРЭЛ #1
БОДИТ БАЙДАЛ: Дулааны эсэргүүцэл (R-value) нь дулаалгын материалийн чанарыг илтгэх цорын ганц үзүүлэлт биш. Тиймээс дулааны эсэргүүцэл (R-value) нь адилхан материал яг адилхан дулаалга болно гэсэн үг биш юм.
Дулааны эсэргүүцэл (R-Value) нь материалын дулаан тусгаарлах чадварын зөвхөн нэг л үзүүлэлт.
Учир нь дулааны эсэргүүцэл (R-value) бол дулаан дамжуулах үзүүлэлтүүдийн зөвхөн нэг төрөл болох контактийн (conduction) дулаан дамжуулалтыг л хэмждэгт оршиж байгаа юм. Гэтэл үүнээс гадна 2 төрлийн дулаан дамжуулах үзүүлэлт байдаг.
- Конвекцийн дулаан дамжуулалт (convection heat transfer) : Агаараар буюу агаарын хөдөлгөөнөөр дулаан шилжих, дамжуулах үзэгдэл
- Радиацийн дулаан дамжуулалт (radiation heat transfer) : Дулааны долгионоор дулаан шилжих үзэгдэл
Тэгэхээр нийт 3-н төрлөөр дулаан шилждэг буюу барилгаас дулаан алдагддаг гэж ойлгох хэрэгтэй:
- Контактаар
- Конвекцоор
- Радиацаар
Контактын дулаан дамжуулалт гэдэг нь цул хатуу биетээр дулаан дамжихыг хэлнэ. Жишээ нь бид кофендоо төмөр халбага хийхэд халбага халдаг. Үүнтэй адилаар барилгын хаших хийцүүд буюу хатуу биетээр дамжиж дулаан алдагддаг. Энэхүү дулаан алдагдлыг хэр сайн зогсоож байгааг дулааны эсэргүүцэл буюу R-value-гаар хэмждэг юм.
Конвекцийн дулаан амжуулалт гэдэг нь хөдөлж буй биет буюу ус, хий, агаарын хөдөлгөөнөөр дулаан дамжихыг хэлнэ. Гараа дулаацуулахдаа амаараа үлээж дулаацуулдаг. Мөн олон хүн орж гардаг хаалганы дээр үлээдэг халуун хөшиг тавьж агаарыг халаадаг. Эдгээр нь бүгд конвекцийн дулаан дамжуулалт юм.
Радиацийн дулаан дамжуулалт гэдэг нь хоосон орон зайд цахилгаан соронзонгийн долгионоор дулаан дамжихыг хэлнэ. Яг үүгээр л нарны дулаан манай дэлхий дээр ирдэг шүү дээ. Зун салхины шилнээс халуун төөнөж, машиндаа суухад маш их халсан байдаг.
Дээрх 3-н замаар дулаан дамжин шилжих тул барилга сэрүүнд хөрж, халуунд халж байдаг бөгөөд барилгын гадна дулаалгын материалыг буруу сонгох, буруу ашиглах, гүйцэтгэлийн алдаа хийх, ашиглалтын үед материал суулт өгөх, агших зэрэг шалтгаануудаар дулаан алдагдал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл буруу дулаалснаас болоод дулаан тусгаарлах чадвар мууддаг гэсэн үг. Дулаалгын материалыг ашиглахдаа байшин руу сийгэж, үлээж байгаа хэсгүүдийг таглах бөглөх зорилгоор, конвекцийн дулаан алдагдал буюу агаараар дулаан алдахыг нь зогсоох гэж дулаалдаг. Тиймээс чулуун хөвөн, шилэн хөвөнг зөв технологийн дагуу ашиглахгүй, нүх сүвтэй хана хийх юм бол дулаан тусгаарлах чадвар нь буурч дулаан алдагдал ихэсдэг. Юу гэсэн үг вэ гэвэл цаасан дээр байдаг дулааны эсэргүүцэл (R-value) бодит байдал дээр өөр үзүүлэлт үзүүлж чанар нь муудсан байдаг. Иймээс дээрхи материалуудыг ашиглахдаа угсралтын болон ашиглалтын явцад асуудал үүссэнээс таны бодож байсан үр дүнд хүрэхгүй байх тохиолдолд түгээмэл байдаг.
Шүршдэг хөөсөн дулаалгын хувьд бол өөр. Яагаад гэвэл битүү бүтэцтэй шүршдэг хөөс нь агаарын битүүмжлэл болдог. Ямар нэгэн залгаагүй, тогтоох гэж ханыг цоолж дулааны гүүр үүсгэхгүй, суулт өгч зай гардаггүй мөн хамгийн гол нь агаарын битүүмжлэл болж байгаа учир ханаар /контактын/ дулаан дамжилтыг бүрэн хааж дулаан алдагдлыг зогсоохоос гадна агаарын дулаан алдагдлыг /конвекцийн/ зогсоож цаасан дээр байдаг дулааны эсэргүүцэл (R-value) бодит байдал дээр хангагдан дулаан алдагдлыг сайн зогсоодог. Шүршдэг хөөсөн дулаалга нь радиацын дулаан дамжуулалтыг багасгадаг. Хэрвээ та хөндий дээвэртэй байшингийн дээврийн хөндийд зун гарч үзсэн бол тэнд маш халуун байдгийг мэдэх байх. Гадаа 30 градус байхад дээврийн хөндий 50 градустай байх нь элбэг. Энэ нь дээврийн хучилт нарны тусгалаар халж дээврийн хөндий рүү радиацын дулаан дамжуулалтаар халааж байдаг. Ингэснээр зуны улиралд таазнаас байшинг ихээр халааж бөгчим болгодог. Харин дээврийн хучилт руу дотор талаас нь полиуретан хөөс шүршвэл радиацын дулаан дамжуулалт багасч дээврийн хөндийн радиацийн дулаан дамжуулалт үлэмж хэмжээгээр буурдаг.
Ерөнхийд нь дүгнэхэд полиуретан шүршдэг хөөсөн дулаалга нь бүх 3-н төрлийн дулаан дамжуулалтыг сайн эсэргүүцэх онцгой чадвартай: хатуу биетээр дамжих дулаан дамжуулалтыг /контакт/ дулааны эсэргүүцэл (R-value) –ээрээ бууруулдаг, агаарын хөдөлгөөнөөр дамжих /конвекц/ дулаан алдагдлыг агаарын битүүмжлэл болдог битүү бүтэцтэй учир зогсоодог, радиацын буюу дулааны долгионоор дамжих дулааныг гадаргуун температурыг бууруулах замаар зогсоодог.
Дулаан эсэргүүцэл нь тэнцүү материалууд бүгд адилхан дулаан тусгаарлаж, угсралтын болон ашиглалтын үед ижилхэн байна гэж ойлгож болохгүй. Бүх материалууд ижил үзүүлэлттэй байж болох ч сонголт, угсралт, ашиглалтын асуудал, насжилт, давуу сул талууд нь янз бүр байдаг.
Нэг дор бүх дулаан дамжуулалтыг зогсоож, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг өгдөг материал нь полиуретан шүршдэг хөөс бөгөөд бүх дулаалгын материал ижил түвшинд дулаан алдагдлыг бууруулдаг гэдэг нь ташаа ойлголт юм.
ЭНДҮҮРЭЛ #2
БОДИТ БАЙДАЛ: Шүршдэг хөөсөн дулаалга нь зөвхөн гадна ханын дулаалгын материалд биш байшингийн бусад хэсгүүд, системүүдэд эерэг нөлөө үзүүлж шууд бус ашиг тус өгдөг материал юм.
Энэ танд тийм ч олигтой тайлбар шиг сонсогдохгүй байгаа байх. Надад ч ялгаагүй тэгж санагддаг. Тиймээс илүү сонирхолтойгоор тайлбарлая.
Энэ яг л автомашин бол мориноос хэтэрхий үнэтэй гэж байгаа юм шиг сонсогддог. Машин анх гарч ирж байх үед бүх хүн морьтойгоо байхад болно доо гэж боддог байсан учир яг үүн шиг яриа гардаг байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Яг л “Морьтой ч болоосой” дээр гардаг шиг машиныг үгүйсгэдэг байсан байх. Гэхдээ одоо бол та ийм яриаг хэзээ ч сонсохгүй шүү дээ. Яагаад? Тэд 2-уулаа тээвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ машин бол илүү хурдан ажлаа амжуулна, илүү бүтээмжтэй мөн мориноос илүү бага арчилгаа шаардана, илүү амар.
Тэгэхээр том зургаар нь хараад үзье.
Шүршдэг хөөс, чулуун хөвөн, шилэн хөвөн бүгд дулаалгын үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ шүршдэг хөөс илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй. Тийм ээ шүршдэг хөөсийг хийлгэхэд уламжлалт дулаалгын материалуудаас эхний зардал нь илүү өндөр байдаг. Гэхдээ илүү бүтээмжтэй машин илүү л үнэтэй байна шүү дээ. Шүршдэг хөөсөөр битүүмжилсэн байшин нь илүү үр ашигтай, илүү гүйцэтгэлтэй байдаг. Монголын нөхцөлд ямар ч төрлийн дулаалгын материалтай харьцуулахад шүршдэг хөөсөнд оруулсан хөрөнгө оруулалт тань 5-аас бага жилд нөхөгддөг. Энэ нь ROI 20%-аас их байна гэсэн үг. Гэтэл хөрөнгө оруулалтын өгөөж 10%-тай амжилттай бизнес ховор байдаг шүү дээ.
Эцэст нь халаагуур, кондишн, агааржуулагч гээд механик системүүд нь тухайн байшинд тохирох хэмжээнд тооцоологдсон бол та шүршдэг хөөсөөр байшингаа дулаалж битүүмжлэлийг нь сайжруулснаар бусад механик системүүдийн хүчин чадлыг багасгаж худалдан авалт хийж хэмнэх боломжтой болно гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дулаан алдагдалгүй байшин барьчихвал заавал өндөр хүчин чадалтай бойлер, халаагуур тавих шаардлагагүй. Ингээд та бусад зүйлсээс хэмнэлт хийн нийт зардлаа бууруулах боломжтой болно. Ингээд бодоод үзвэл та шүршдэг хөөсөнд төлсөн мөнгө тань зөвхөн дулаалгын материалдаа биш бусад материалуудад хүртэл зориулагддаг гэдгийг ойлгож байгаа байх.
Дээрх санааг ашиглаад тайлбар хийхэд: Та тээвэрлэлт хийхдээ морь ашиглах юм бол удаан явна гэдэгтэй ижил уламжлалт дулаалгын материал ашиглахад удаан хугацаандаа ашиглалтын зардал өндөртэй, үр ашиг муутай хөрөнгө оруулалт болно.
Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг өртгийг бууруулах тал дээр бид анхааран ОХУ-ын түнштэйгээ ярилцсаар хамгийн хямд үнээр, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой боллоо.
Та бүхэнд энэхүү зөвлөгөө маань хэрэг болж дулаан алдагдлаа найдвартай зогсоож тав тухтай дулаан байшинтай болох болтугай гэж хүсье. Асуух зүйл байвал доор сэтгэгдэл бичээрэй. Мөн манай мессенжерээр холбогдоорой.