МУ-ын ЗГ-ын утааг бууруулах ажлын хүрээнд ирэх 5-н сараас эхлэн түүхий нүүрсийг УБ руу оруулахгүй, уурын зуух шинээр барихгүй байх шийдвэр гарлаа. Эхнээс нь уурын зуух барьсан ААН-үүдийг торгоод эхэлсэн. Тиймээс бид ирэх өвөл хэрхэн нүүрс түлэхгүйгээр дулаан өвөлжих вэ гэсэн маш хүндхэн асуудал урган гарч ирлээ. Идэр ес тачигнасан, шөнөдөө -40 градусаас хүйтэрдэг 30-аад хоногт бид илч сайтай Алагтолгой мэт нүүрсээ түлээд давчихдаг байсан бол одоо чадахгүй болох нь ээ. Дулаан алдагдал ихтэй байшингууд цахилгаанаар байшингаа халаахад хангалттай дулаан байж чадахгүй өвөлтэй золгох нь ээ. Тиймээс та энэ өвөл байшингийнхаа дулаан алдагдлыг заавал тодорхойлж, ирэх жил найдвартай дулаалж нүүрсгүй ч гэсэн дулаахан өвөлжихөд тань туслах зорилгоор энэхүү зөвлөгөөг бэлдэн хүргэж байна.